RSS Facebook Twitter Yahoo

Сүлд дуу

khantry design

Шинэ мэдээ

УУБИС-н захирлын мэндчилгээ

Манай сургууль нь Уул уурхайн мэргэжлээр 2006 оноос элсэлт авч...

ХЗУС-н захиралын мэндчилгээ

МҮДС-ийн ХЗУС-ын захирал Бужийновын Энх-Амгалан нь 1968.01.28 нд Ховд аймгийн...

ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО

"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг хэрэгжүүлэн Монгол...

Бидэнтэй нэгтгэх

Харилцагч байгууллагa

Санал асуулга

Сургалтын чанард таны өгөх үнэлгээ






Үр дүн

Сайтын статистик

  • Гишүүд : 1
  • Мэдээлэл : 26
  • Вэб холбоос : 6
  • Мэдээллийг Үзсэн Тоо : 8703

2011 оны Шилдэгийн Шилдэг оюутанаар К. Жархынбек шалгарлаа

Көнб...

УУБИС-н захирлын мэндчилгээ

Манай су...

ХЗУС-н захиралын мэндчилгээ

МҮДС-ий...

ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО

"Дээд ...

ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО

"Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр зарим томоохон их дээд сургуулийн захирлуудад мэдээлэл хийж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ болж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн суралцагч, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэн, мөн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг олгоно.

Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөрийн ба амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байх юм.

Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байх бөгөөд зохих шалгуурыг хангасан өдрийн ангийн суралцагчид суралцах хугацаанд нь сар бүр үндэсний тэтгэлэг олгох юм. Дэлгэрэнгүй...

ММТСС, ОУХСС-ИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАРЛАЛ

Математик, мэдээлэл технологийн салбар сургуулийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагдсан Математикийн тэнхим нь анх удаа жил бүр уламжлан болгон явагддаг Математик, мэдээлэл технологийн салбар сургууль болон Олон улсын харилцааны салбар сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 4-p сарын 7-нд зохион байгуулах гэж байна.  Энэхүү хурлын зорилго нь тус хоёр салбар сургуулийн багш, судлаач нар хуран чуулж харилцан туршлага солилцох, хамтын үйл ажиллагаагаа хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг харилцан ярилцаж, хэвлэн нийтлэхэд чиглэгдэнэ. Иймд тус хурлыг зохион байгуулахад багш, судлаачдаа оролцуулан илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Нийт багш нарыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй...

Мэдээлэл зүйн олимпиадын тайлан мэдээ

Монголын Үндэсний Дээд Сургуулийн нэрэмжит “ Мэдээлэл зүйн ” хоёрдугаар олимпиадыг “Мэдээллийн технологи I,II,” “Компьютерийн Програмчлал ” гэсэн гурван ангилалдЕрөнхий Боловсролын Дунд Сургуулийн VII-IX, X-XI ангийн сурагчдын дунд 2011 оны IIIсарын 24-нд амжилттай зохион явууллаа.
Тус Олимпиадад нийслэлийн болон орон нутгийн ЕБС-ийн 30 сургуулийн 139 сурагчдын баг оролцлоо. Олимпиадад Монгол гадаадын хамтарсан сургалттай сургууль, гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчид тус тус оролцсон нь олимпиадын цар хүрээг тэлсэн онцлог зүйл байлаа. Энэ жил шинээр VII-IX ангийн сурагчдыг олимпиадад хамруулсан нь бас нэг онцлог байлаа.
Олимпиадын мэдээллийн технологийн болон програмчлалын бодлогыгМҮДС-ийн Мэдээллийн технологийн багш нар өөрсдөө боловсрууллаа. Олимпиадын бодлогыг дотоод, гадаадын ЕБС-ийн сурагчдын дунд зохиодог олимпиадын бодлогыг судлан өөрийн орны онцлогт тохируулан дундаас дээш түвшинд тохирох бодлогыг боловсрууллаа.

Дэлгэрэнгүй...

MIT-ийн профессор, оюутнууд Монголд ирнэ

 69f4410b6b20346aoriginalДэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх “Глобал Шейпэрс” нийгэмлэг байгуулагдсан. Салбартаа манлайлагч 20-30 насны залуус нэгдэн нийгмийн сайн сайхан, хөгжлийн төлөө олон ажил зохион байгуулдаг. Манай улсад “Улаанбаатар Глобал Шейпрс” нийгэмлэгийнхэн өнгөрсөн наймдугаар сард 10 гишүүнтэй байгуулагдан тэргүүнээр Дэлхийн залуу манлайлагч, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг сонгогджээ. Тэд өнгөрсөн хугацаанд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүйн хөгжилд хандсан багагүй ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид олон зүйл төлөвлөөд байгаа юм байна. “Глобал Шейпэрс” нийгэмлэгийнхэн дэлхийд чансаагаараа хоёрт жагсдаг АНУ-ын Массачүсетсийн Технологийн Их Сургуулийн хоёр профессор, 24 оюутныг эх орондоо урьжээ.'

Дэлгэрэнгүй...

МАГИСТРЫН ЗЭРЭГ ШИНЭЭР ХАМГААЛАВ

       ДДХСТ-ийн багш О.Хэрлэн энэ сарын 14 –ны өдөр МУИС-ийн Олон улс хэл соёлын сургууль дээр “ Монгол Солонгос зүйр цэцэн үгийн утгын харьцуулалт” сэдвээр Монгол судлалын магистрын зэргийн амжилттай хамгааллаа. Багш О.Хэрлэнгийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар нэрт судлаач доктор профессор Г.Ловор ажилласан бөгөөд Солонгос судлаач эрдэмтэн Б.Лхагва, хэл шинжлэлийн Sc.D Б.Сумьяабаатар нар шүүмжлжл бичжээ. Шинээр магистрын зэрэг амжилттай хамгаалсан багш О.Хэрлэнд эрдэм судлалын ажлын өнөдөр амжилт хүсэн ерөөе.

Хуудас 3-с 1